HADES Logo

HADES

GAMING ARENA

Үйлчилгээний Нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 11-р сарын 13

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Hades Gaming Arena болон Hades App-ийн үйлчилгээг ашиглахтай холбоотой хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно.
Hades App-д бүртгүүлэх, нэвтрэх, ашиглах замаар та энэхүү нөхцөлийг уншиж, ойлгож, бүрэн зөвшөөрсөнд тооцно.

  1. Ерөнхий ойлголт

Hades App нь Hades Gaming Arena-ийн хэрэглэгчдэд зориулсан гар утасны аппликейшн юм.
Хэрэглэгч аппликейшнээр дамжуулан дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ:

  • Hades Gaming Arena-д бүртгүүлэх
  • Хэтэвчээ цэнэглэх
  • Hades coin цуглуулах, ашиглах
  • Урамшууллын кейс задлах
  1. Бүртгэл ба нэвтрэлт
  1. Hades App-д бүртгүүлэхдээ хэрэглэгч Монгол улсын үүрэн холбооны идэвхтэй утасны дугаараа ашиглана.
  2. Баталгаажуулах кодыг оруулсны дараа хэрэглэгч өөрийн сонгосон 4 оронтой PIN код үүсгэнэ.
  3. Энэхүү PIN кодоороо Hades App болон Hades Gaming Arena-ийн PC системд нэвтрэх боломжтой.
  4. Хэрэглэгч бүр өөрийн бүртгэлийн мэдээлэл, PIN кодыг нууцлан хамгаалах үүрэгтэй бөгөөд бусдад дамжуулахыг хориглоно.
  1. Хэтэвч ба төлбөрийн систем
  1. Хэрэглэгч QPay систем ашиглан өөрийн Hades хэтэвчийг 5000₮ болон түүнээс дээш дүнгээр цэнэглэх боломжтой.
  2. Цэнэглэгдсэн хэтэвчийн дүнгээр Hades Gaming Arena-ийн дурын PC дээр бүртгэлээрээ нэвтрэн ашиглана.
  3. Хэтэвчийн үлдэгдэл болон төлбөрийн мэдээллийг Hades App-аас хянах боломжтой.
  4. Хэтэвч цэнэглэсний дараа буцаан олголт хийгдэхгүй.
  1. Hades Coin урамшууллын систем
  1. Хэтэвчээ цэнэглэх бүрт 5000₮ тутамд 10 Hades Coin автоматаар нэмэгдэнэ.
  2. Hades Coin нь дараах хэлбэрээр ашиглагдана:
    • Сонгогдсон бараа бүтээгдэхүүнээр (ус, ундаа, 5000₮ гэх мэт)-д солих
    • 10 Hades Coin-р Hades Case задлан урамшууллын бүтээгдэхүүн хожих
    • Hades app-д бүртгэлтэй утасны дугаараар бусад хэрэглэгчид өөрийн coin шилжүүлэх
  3. Хэрэглэгч бүр 24 цагт нэг удаа Free Case задлах эрхтэй.
  1. Хариуцлага ба хориглох зүйлс
  1. Хэрэглэгчийн бүртгэл, хэтэвч, coin шилжүүлэгтэй холбоотой аливаа мэдээллийг буруу ашигласан, гуравдагч этгээдэд дамжуулсан тохиолдолд хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
  2. Hades App болон Hades Gaming Arena-г хууль бус зорилгоор ашиглах, системийг хакердах, хуурч мэхлэх оролдлого хийхийг хатуу хориглоно.
  3. Hades Gaming Arena нь аливаа хууль бус үйлдэл, системийн алдаанаас үүссэн хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.
  1. Нууцлалын бодлого

Hades Gaming Arena нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд дараах зарчмуудыг мөрдөнө.

6.1. Цуглуулах мэдээлэл

Hades App нь хэрэглэгчээс дараах мэдээллийг цуглуулна:

  • Утасны дугаар (бүртгэл, нэвтрэлтэд ашиглагдана)
  • Хэтэвчийн гүйлгээний мэдээлэл (цэнэглэл, хэрэглээ, coin шилжүүлэг)
  • App ашиглалтын статистик (бүртгэлийн огноо, оролтын цаг, IP, төхөөрөмжийн мэдээлэл)

6.2. Мэдээлэл ашиглах зорилго

Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Бүртгэл, нэвтрэлтийн баталгаажуулалт
  • Хэтэвчийн болон coin системийн тооцоолол
  • Урамшуулал, кейс, онооны системийн ажиллагааг сайжруулах
  • Хэрэглэгчдэд илүү тохирсон үйлчилгээ, санал хүргэх

6.3. Мэдээлэл хадгалах ба хамгаалах

  • Хэрэглэгчийн мэдээлэл Hades Gaming Arena-ийн хамгаалалттай серверт шифрлэгдэн хадгалагдана.
  • Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, дамжуулахыг хатуу хориглоно.

6.4. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч дараах эрхтэй:

  • Өөрийн бүртгэлийн мэдээллийг шинэчлэх, устгах хүсэлт гаргах
  • Хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгааг лавлах
  • Нууцлалын бодлоготой санал нийлэхгүй бол Hades App ашиглахаа зогсоох

6.5. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Hades Gaming Arena нь энэхүү нууцлалын бодлогыг зарим тохиолдолд шинэчилж болох бөгөөд шинэчлэлтийг аппликейшн болон албан ёсны сувгаар хэрэглэгчдэд мэдэгдэнэ.

  1. Үйлчилгээний өөрчлөлт ба шинэчлэл

Hades Gaming Arena нь энэхүү үйлчилгээний нөхцөл, coin систем, эсвэл аппликейшний бүтэц, дизайнд өөрчлөлт хийх эрхтэй.
Шинэчлэлүүдийг Hades App болон албан ёсны сувгаар мэдээлнэ.

Хэрэглэгч Hades App-д бүртгүүлэх, ашиглах үедээ энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг бүрэн зөвшөөрч, Hades Gaming Arena-ийн журам, дүрмийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.